Биелэлт

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

2026 оны хагас жил

 

2026 оны 06 дүгээр сарын 22                                                                                                                                                         Алтай хот

Д/д

Заалт Д/д

Шийдвэрийн нэр, огноо, дугаар

Холбогдох заалтын агуулга

Хэрэгжилтын явц

Өөрийн үнэлгээ

Дээд шатны байгууллын үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

2

3

4

5

6

7

8

УИХ-ын тогтоол

1

1

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
2016-04-14
Дугаар 2016 №34

1.5/. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг 2017 онд багтаан дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгын судалгааг гаргаж, тэдгээрийг үе шаттайгаар бэхэлж хүчитгэх ажлыг зохион байгуулах;

Ашиглагдаж буй барилга байгууламжийг паспортжуулах, ашиглалтын гэрчилгээ олгох ажлын хүрээнд 2023 оноос жил бүр аймгийн тухайн жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлдэг боловч санхүүгийн эх үүсвэр шийдэгдээгүй. Аймгийн Засаг даргын 2026 оны 01 сарын 09-ны өдрийн А19 дүгээр захирамжаар  барилга байгууламжийг паспортжуулалтын дүгнэлт гаргах, эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, барилга байгууламжийн бат бэх, төлөв байдлыг хэлэлцэн шийдвэр гаргах үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл байгуулагдаж, Оргил багийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор тухайн нутаг дэвсгэрт баригдсан орон сууц болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн паспортжуулалт хийлгэхээр 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 101 тоот албан бичгийг хүргүүлэн Барилга хөгжлийн төвөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үнийн санал ирүүлсэн боловч шийдвэрлээгүй байна.

Хэрэгжээгүй

 

 

УИХ-ын байнгын хорооны тогтоол

2

2

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар авах арга хэмжээний тухай
2024-11-06

Дугаар 2024_06 ЕЗДБХ

1.2. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” (2024-2030)-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангаж, жил бүр тайлагнах;

ГЗБГЗЗЕГ-аас Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласантай холбогдуулан төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тухай жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. Хагас жилийн байдлаар   Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 2  удаагийн сургалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж 21 албан хаагч хамрууллаа. Мөн шилжин явах тугны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж нийт төрийн албан хаагчдыг уриалах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн байгууллага дунд төрийн албан хаагчийн  ёс зүй сэдэвт контент уралдааныг зохион байгуулж байна.

Мөн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, материалыг мэдээллийн самбарт байршуулж, байгууллагын цахим хуудсаар түгээн суртачилсан.

Хэрэгжих шатанд

 

 

 

3

 

1.3 . Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг таниулах сургалтыг зохион байгуулж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлж, үр дүнг тайлагнаж ажиллах.

Хагас жилийн байдлаар   төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 2  удаагийн сургалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж 21 албан хаагч хамрууллаа. 2026 оны 3-4 дүгээр улиралд 2 сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байна.

Хэрэгжсэн

 

 

4

5

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай
2025-06-10
Дугаар 2025_04 ЁЗДБХ

1.1.1. 1/Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын жил бүрийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг ханган үр дүнд хяналт тавьж ажиллах;

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээг аймгийн Засаг даргатай, ГЗБГЗЕЕГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, байгууллагын нийт албан хаагч бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

6

1.1.3. З/Монгол Улсын ЁС зүйн хорооны гишүүдийн, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх ЁС зүйн дэд хороодын гишүүдийн хараат бус, бие даасан зарчмаар ажиллах нөхцөл, баталгааг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн хангах зохицуулалт хийх.

Тус газрын Ёс зүйн дэд хороог 2025 оны 01 сарын 02-ны өдрийн А�5 дугаар тушаалаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.  Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд нь хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж 2026 оны Ёс зүйн төлөвлөгөөг батлан төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

7

1.3.1. 1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тухайн байгууллагын ЁС зүйн дэд хорооны гишүүдэд олгох урамшууллын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн үр дүнг тооцож ажиллах.

Хагас жилийн байдлаар ёс зүйн дэд хорооны гишүүдэд урамшуулал олгоогүй байна.

Хэрэгжээгүй

 

 

Ерөнхийлөгчийн зарлиг

5

8

Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай
2025-04-03
Дугаар 2025_44

1.. Жил бүрийн 5, 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласугай. 2. Тэрбум мод үндэсний өдрийн хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсугай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны "Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 44 дүгээр зарлигийн хүрээнд хаврын улирлын мод тарих, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2026 оны 05 сарын 15-ны өдөр байгууллагын гадна хайсанд 25ш хайлаас мод суулгаж, усалгаа арчилгааг тогтмол хийж байна. Тайланг 05 сарын 29-ны өдрийн 300 дугаар албан бичгээр ГЗБГЗЗЕГ-т хүргүүлсэн.

Хэрэгжсэн

 

 

ҮАБЗ-ийн зөвлөмж

6

9

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх тухай
2010-03-18
Дугаар 2010_10/09

1. Хот,  суурингуудад ашиглахыг хориглосон болон  эрүүл ахуй,  чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга, байгууламжуудыг дахин төлөвлөж, олон улсын стандартын дагуу шинэчлэх,

Есөнбулаг сум Оргил баг Хүрэл торьтой хөшөөтэй аюулгүйн тойргоос Минж зочид буудал хүртэл 8.2 га, Есөнбулаг баг, Жинст баг хөгжил хороолол 7.48 га, Есөнбулаг сум оргил баг Шаргал наран зах 1.32 гад дахин төлөвлөлт хийгдэхээр батлагдсан. Есөнбулаг сум Оргил баг Хүрэл морьтой хөшөөтэй аюулгүйн тойргоос Минж зочид буудал хүртэл төслийн бэлтгэл үе шатны ажил хийгдэж байна.

 

 

 

10

13

Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх,  ашиглуулах зарим газрын байршил,  хэмжээ, зориулалтын жагсаалт  батлах тухай
2025-09-02
Дугаар 2025_74

3. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн мэдээллийг бүрдүүлэх, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай, Чөлөөт бүсийн тухай, Усны тухай, Ойн тухай, Төмөр замын тээврийн тухай, Авто замын тухай, Харилцаа холбооны тухай, Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуульд заасан байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын орон зайн өгөгдөл мэдээлэл бүхий мэдээллийн санг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй бүрэн холбож дуусгах, газар ашиглалтын мэдээллийг тухай бүр зураглаж, нэгтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүс, хотын захирагч нарт тус тус даалгасугай.

Засгийн газрын 2025 оны 06, 74 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталсан.

Тус тогтоолын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн мэдээллийг бүрдүүлэх, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулан ажилласан.

Аймгийн хэмжээнд тус тогтоолоор нийт 74 нэгж талбар батлагдсанаас 64 нэгж талбарын 17.7 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулсан байна. Үүний үр дүнд төлөвлөгөөний хэрэгжилт 90.1 хувьтай байна.

Тогтоолын хэрэгжилт болон газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжуулан тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

 

Хэрэгжсэн

 

 

12

15

Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх,  ашиглуулах газрын байршил, хэмжээ,  зориулалтын жагсаалт батлах тухай
2026-02-11
Дугаар 2026_45

2.. 2.“Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-д нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2026 онд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын саналыг боловсруулж, 17 сумын 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг сумдын ИТХ-аар батлуулж, Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”  тогтоолоор 1774 нэгж талбарын 7840.3 га газрыг тусгуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт хагас жилийн байдлаар 57.2 хувьтай байна.

 

Хэрэгжсэн

 

 

16

3.. 3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж ажиллахыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

13

17

Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх  газрын нийт хэмжээ, байршил,  зориулалтыг тогтоох тухай
2026-02-11
Дугаар 2026_46

2.. 2.Энэ тогтоолын хэрэгжилтийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т тус тус даалгасугай.

Аймгийн хэмжээнд иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын саналыг Аймгийн ИТХ хүргүүлж,  2025 оны 12 сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлуулан ЗГ-т уламжилж ЗГ-ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар “Монгол улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”  тогтоолоор   Есөнбулаг суманд 1059 иргэнд, Бигэр суманд 11 иргэнд, Баян-Уул суманд 8 иргэнд, нийт 1078 иргэнд 74.15 га газрыг өмчлүүлэхээр батлуулаад байна.

Хэрэгжсэн

 

 

Ерөнхий сайдын захирамж

14

18

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига,  албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх  талаар авч хэрэгжүүлэх зарим  арга хэмжээний тухай
2025-08-13
Дугаар 2025_64

5. Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлтыг манлайлж, ил тод байдлыг бэхжүүлэн, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болгосугай.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигын эсрэг төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар 2026 оны 03 сарын 02-ний өдөр батлуулж, эхний хагас жилийн байдлаар хэрэгжилтийг гарган 2026 оны 06 сарын 05-ны 307 дугаар албан бичгээр  ГЗБГЗЗЕГ-т хүргүүлсэн.

 

Хэрэгжсэн

 

 

ЗГ-ын хуралдааны тэмдэглэл

1

2

3

4

5

6

7

8

15

19

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэл
2025-03-19
Дугаар 2025_13

13.23.3.1.1.. Харьяа хот, тосгон, бусад суурины газрын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг Газрын тухай хуульд заасны дагуу тогтоолгох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авах; (1 .Дараах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав:)

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн зэрэглэлтэй Алтай хотын эдэлбэр газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.06.26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хэлэлцүүлэн батлуулж,19813 га болгон нэмэгдүүлсэн.  

 Алтай хотын эдэлбэр газрыг тогтоосон тогтоолыг ГЗБГЗЗЕГазарт 2025.06.30-ны өдрийн 436 дугаар албан бичгээр хүргүүлэн ажилласан.

Хэрэгжсэн

 

 

17

21

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл
2025-09-02
Дугаар 2025_15

10.4.1.. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авахыг доор дурдсан албан тушаалтнуудад даалгав: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг үнэн зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн байршуулахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг үнэн зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд байршуулан ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

18

22

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл
2025-09-10
Дугаар 2025_16

28.1.3.. иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын бүртгэл, ангилал, шийдвэрлэлтийг нэгдсэн мэдээллийн санд тухай бүр бүртгүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

2026 оны хагас жилийн байдлаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Байгууллагын зохион байгуулалтын нэгж /газар, хэлтэс/-ийн дарга албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, стандартыг өөрийн хариуцсан нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүрдэлтэй, ашиглах боломжтой байхад хяналт тавина гэж заасны дагуу нийт 441 албан бичиг ирснээс хугацаатай албан бичиг 148 ирсэн ба 139  албан бичгийн хариуг хүргүүлж, хугацаа болоогүй 9 албан бичиг хүлээгдэж байна. Аж ахуй, нэгж байгууллага болон иргэдэд 290 албан бичгийг хүргүүлж,  107 иргэнээс Газар эзэмших эрх сэргээх, талбайн хэмжээ нэмэгдүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрх шилжүүлэх болон чөлөө хүссэн тухай өргөдөл ирсэн бөгөөд бүртгэл хяналтын картаар холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлэн 104 өргөдлийн хариуг хүргүүлж, 3 өргөдөл хүсэлт шийдвэрлэх шатандаа  байна.

Хэрэгжсэн

 

 

23

28.2.1.. 1.Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээ авахыг даалгав:         1.1.хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулахдаа тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй утга агуулгын хувьд давхардуулан гаргахгүй байх, санхүү, төсвийн асуудлыг тусгасан, шалгуур үзүүлэлттэй, хэрэгжихүйц байхад анхаарах;        1.2.хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулж, салбарын хэмжээнд нэгтгэн, хүрсэн үр дүнг товч тодорхой, үнэн, зөв тайлагнах;        1.3.хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны зохицуулалтад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх

Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг хагас бүтэн жилээр гарган аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна.  Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг даргын зөвлөлийн хуралд танилцуулан удаашралтай ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Хэрэгжсэн

 

 

 

 

 

;        1.4.хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийг тайлагнахдаа салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг тогтмол хянаж, үр дүнг нэмэгдүүлж ажиллах.

Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг хагас бүтэн жилээр гарган аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна.  Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг даргын зөвлөлийн хуралд танилцуулан удаашралтай ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

 

 

 

 

24

 

28.14.1.3.. шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулж ажиллаагүй байгууллага, албан тушаалтанд хууль, гэрээнд заасны дагуу хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт.

Тус газраас shilen.gov.mn цахим хуудсанд нийт 55 мэдээллийг мэдээллийг үнэн зөв, ил тод хугацаанд нь байршуулан ажилласан.

Хэрэгжсэн

 

 

19

25

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар  хуралдааны тэмдэглэл
2025-10-08
Дугаар 2025_20

16.4.3.. 2.төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем болон мэдээллийн санг цахим систем (system.gov.mn)-д бүртгүүлэх;

 

 

 

 

26

16.4.3.. 3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ээр үзүүлэх.

Газрын удирдлагын нэгдсэн систем, www.egazar.gov.mn-ээс үйлчилгээ авсан хэрэглэгчийн хандалт өсч Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар шинээр эзэмших цахим хүсэлтийг 864 иргэн, хугацаа сунгахаар 32 иргэн, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх 84, эзэмшил газраа барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх 68, талбайн хэмжээ өөрчилсөн 10,  иргэний хүсэлтээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон 5 нэгж талбарыг тус тус цахим хүсэлт ирүүлж хуулийн хугацаанд 100% шийдвэрлэж ажиллаа. Мөн иргэд www.egazar.gov.mn-ээс газрын гэрээ гэрчилгээ, кадастрийн зураг хэвлэх зэрэг бусад үйлчилгээг үзүүлсэн.

Хэрэгжсэн

 

 

20

28

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл
2025-11-05
Дугаар 2025_26

13.3.7. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн үрэлгэн байдал, хэрэгцээгүй худалдан авалт, гадаад, дотоод томилолт, өндөр өртөгтэй автомашин, тавилга хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлсийг хязгаарлаж, уулзалт, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад даалгав;

Төрийн хэмнэлтийг тухай хуулийн дагуу автомашин, гадаад дотоод томилолт, тавилга, эд хогшил, бэлэг дурсгалын зүйлсийг хязгаарлаж уулзалт, сургалтыг уахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

21

29

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл
2026-01-14
Дугаар 2026_02

15.5.2.. 2.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасан зорилго, зорилтыг байгууллагын стратеги төлөвлөгөө болон төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах;

Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасан зорилго, зорилтыг байгууллагын стратеги төлөвлөгөө болон аймгийн Засаг дарга, ГЗБГЗЗЕГ, Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан.

Хэрэгжсэн

 

 

21

 

30

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл
2026-01-14
Дугаар 2026_02

 

15.5.3..       3.Байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилт, зорилго нь төрийн захиргааны байгууллагын болон албан хаагчийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээтэй уялдсан байх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийн түвшин нь хэмжигдэхүйц, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдсэн байх, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр төлөвлөж, боловсруулах;

Байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилт, зорилгыг төрийн захиргааны байгууллагын болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган боловсруулсан.

Хэрэгжсэн

 

 

31

15.5.5..       5.Төрийн аудитын байгууллагаас төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангаж, зөвлөмжийг хэрэгжүүлж, төсвийн хэрэгжилтийг тайлагнахад хариуцлагатай байх, ил тод байдлыг хангаж ажиллах.

2025 санхүүгийн хяналт шалгалтаар  өгөгдсөн 6 зөвлөмж 1 албан шаардлагын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдалыг арилгах ,давтан гаргахгүй байх талаар удирдлага болон албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангах үүрэг чиглэл өгч  санхүү төсвийн сахилга  хариуцлагыг сайжруулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган  ажиллаж энэ байна. энэ талаар ГЗБГЗЗЕГазар 340 албан тоотоор хэрэгжилтйиг хүргүүлэн ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

22

32

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэл
2026-02-25
Дугаар 2026_07

15.2.1.1.. 1.Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээ авахыг үүрэг болгов:   1.1.Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг ханган бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх;

Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг хагас бүтэн жилээр гарган аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна.  Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг даргын зөвлөлийн хуралд танилцуулан удаашралтай ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

 

 

 

23

33

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэл
2026-02-25
Дугаар 2026_07

15.2.1.3.. 1.3.Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт, утга агуулгын хувьд давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн эх үүсвэрийг тусгах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах.

Тус газраас тогтоол шийдвэрийн төсөл боловсруулахдаа  утга агуулгын хувьд давхардал, хийдэлгүй, зөрчилгүй байхад анхааран ажиллаж байна.

Хэрэгжсэн

 

 

                                                                                   

 

                                                                      

 

 

 

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР