Барилга ашиглалтад өгөх бүрдүүлэх материал жагсаалт

                                                                        Барилга байгууламжийг ашиглалтад оруулах

                                                                                     дүрмийн 5 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ ЖИШИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

№                                                         Баримт бичиг

1.Төслийн үндсэн мэдээлэл

2.Зураг төсөл боловсруулах гэрээ

3.Зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

4.Архитектур төлөвлөлтийн даалгавар

5.Техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд

6.Газар олголтын захирамж

7.Геодезийн зураглалын ажлын тайлан

8.Магадлалаар баталгаажуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт

9.Магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл, төсөв

10.Зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтын хамт

11.Зохиогчийн хяналт хийх гэрээ

12.Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг

13.Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

14.Захиалагч, гүйцэтгэгчтэй хийсэн гэрээ

15.Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

16.Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл

17.Барилгын ажлын ил, далд ажлын акт

18.Барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан дүгнэлт

19.Барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зураг

20.Барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, лабораторийн дүгнэлт

21.Инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн эсвэл өөрийн эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл

22.Тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан туршилтын баримт бичиг, зааврын дагуу суурилуулахад хийсэн туршилтын дүгнэлт

23.Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт

24.Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт

25.Бусад холбогдох нэмэлт баримт бичгүүд, фото зураг

26.Нормчлолын сан төлсөн баримтын хуулбар

27. Гүйцэтгэлийн зураг

28 Захиалагч, зохиогчийн хяналтын үүрэг даалгаврын биелэлт

29 Дээрх материалуудыг CD-ээр өгөх

30 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Комисс томилох тухай захирамж

31 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, үүрэг даалгаврын биелэлтийн хуудас

32 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах  улсын комиссын хурлын тэмдэглэл

 

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР