ЭРХЭМ ЗОРИЛТ
Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрхэм зорилтууд
Зорилт 1: Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлан барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцлийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олгож ажиллана
Зорилт 2: Газрын эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн болгонд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх.
Зорилт 3: Геодези, зураг зүйн орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бүрийн анхан шатны бүртгэлийн хувийн хэрэг болон мэдээллийн санг бүрдүүлнэ.
Зорилт 4: Газрын харилцааны талаар болон барилгын хяналтын улсын бүртгэлтэй холбогдсон төрийн үйлчилгээг нэг цэгээс, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүртээнэ.
Зорилт 5: Барилга угсралтын ажлын чанар, зураг төслийн боловсруулалт, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт зэрэгт барилгын норм дүрэм стандартын шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана