ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА
Аймгийн Засаг даргын 2021 оны А/174 дүгээр захирамжийн дагуу Худалдаа үйлчилгээний зориулалттай 2, 4 буюу түүнээс доош давхарын нийтийн орон сууцны зориулалттай 1 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй цахим хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулана. Дуудлага худалдааг 2021 оны 05 сарын 21-ны өдрийн 09 цагт Газрын цахим биржийн систем /www.mle.mn/-ээр цахимаар явуулна.
Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ Газрын цахим биржийн систем /www.mle.mn/-ээр илгээнэ.
Оролцогчдыг 2021 оны 05 сарын 20-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл бүртгэнэ.
Оролцох хүсэлт илгээхдээ
- Иргэний үнэмлэх, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг тушаасан баримт
- Дэнчингийн үнэ болох анхны үнийн 10%-ийг 100050000967 тоот /Га. Газрын дуудлага худалдааны орлого/ дансанд тушаасан баримт
- Хэрэв дуудлага худалдаанд оролцогчыг төлөөлж оролцох тохиолдолд иргэн бол тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгуллагын бол тайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
Дээрх мэдээллийг PDF файлаар цахимаар илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.govi-altai.gazar.gov.mn, www.mle.mn, Говь-Алтай аймгийн Газрын харилцааны Facebook page, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Facebook page цахим хуудсуудаар
Холбоо барих утас: 70483098, 99250828, 99072069