ШАРГА СУМЫН 10 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГА

2020-03-19

ШАРГА СУМД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2020.03.19                                                                                                                                                      Алтай хот

ОБЬЕКТИЙН НЭР____________ ШАРГА СУМЫН 10 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГА

БАРИЛГА ___________________ ГОВЬ-АЛТАЙ ШАРГА СУМ

БАРИЛГЫН АЖЛЫН ТӨРӨЛ___ БАРИЛГА УГСРАЛТ

ГЭРЭЭНИЙ ДУГААР, ДҮН, ОГНОО_________ ЭМЯ/201917.1.51/75, 1 355 458 245.00 ТӨГРӨГ, 2019.06.07

АЖИЛ ЭХЛЭХ, ДУУСАХ ХУГАЦАА _________ 2019.07.01-2020.05.01 ӨДӨР

БЗХЯНАЛТЫН ЗАРДАЛ___________________ 23 102 244 ТӨГРӨГ

НОРМЧЛОЛЫН САН______________________ 2 079 202 ТӨГРӨГ

 

БАРИЛГЫН ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ-ын ажлыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлын талбайд

Захиалагчийг төлөөлөгч: ГХБХБГазрын мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, Н.Ган-Эрдэнэ, жолооч Ж.Даваасүрэн

Ашиглагчийн төлөөлөгч: Шарга сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч

Гүйцэтгэгчийн төлөөөлөгч: "Жи Ти Кэй Эс" ХХК-ны инженер

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ: Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан “Барилгын тухай” хуулийн  41.2.1 дэхь заалт , БНбД 52-02-05-ын 9.1 дэхь заалтыг тус тус  үндэслэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлыг 2020 оны 04 дүгээр сар хүртэл зогсоож барилгын тухай хуулийн 4.1.9-д заасны дагуу барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжүүүлэн ажиллах тухай Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 551 дугаар албан тоотыг  барилга угсралтын ажлыг зогсоож  хамгаалалтын горимд шилжүүлэх тухай үүрэг зөвлөмж өгөн ажилласан. Тус оны ажил эхлэхтэй холбогдуулан "Жи Ти Кэй Эс" ХХК-ны хийж гүйцэтгэж байгаа Шарга сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажилд захиалагчийн техник хяналтыг хийж гүйцэтгэлээ.хяналт хийж гүйцэтгэхэд бараа материал татагдсан, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байв.

 

ӨГСӨН ЗӨВЛӨМЖ:

 1. Барилга угсралтын ажлын графикыг хийж гүйцэтгэн баталгаажуулах

2. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах

3. гэрээт хугацаанд багтаан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах

4. барилга угсралтад хэрэглэгдэж байгаа материалуудын гарал үүсэлийн гэрчилгээ холбогдох материалуудыг барилгын хавтаст хэрэгт хийж ажлын талбай дээр байлгах

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР