Улаанбаатар хотын 1:1000 машстабтай байр зүйн тоон зураг зохиох хоёрдугаар шатны төсөл нээлтээ хийлээ

2014-05-28

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ын буцалтгүй тусламжаар анх 2012 онд Улаанбаатар хотын төвийн 100 км.кв хэсгийг амжилттай зурагжуулсан.Газрын харилцаа геодези зураг зүйн газар болон КОЙКА ньцаашид үргэлжлүүлэн хотын төв, гэр хорооллыг оролцуулан 165 км.кв талбайн  байр зүйн тоон зургийг зохиож, орон зайн мэдээллийн сан үүсгэх зорилготойгоор хоёрдугаар төслийн нээлтийн үйл ажиллагааг 2013 оны 08 сарын 14-ны өдөрхийлээ.  Уг төсөл нь 3,1 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжих юм. Тодруулбал энэхүү байр зүйн зураг нь газрын зураг ашиглах байгууллагуудын хэрэгцээнээс шалтгаалж, барилга, замын байгууламж, цэвэр бохир усны байгууламжийн зохицуулалт, шуудан илгээмжийн үйлчилгээ, хаягжилтын ажил, тээвэр ашиглалт, газрын мэдээлэл, хот төлөвлөлт ба үерээс хамгаалах систем, төрөл бүрийн барилга байгууламжийн нарийвчилсан зураг төсөлд суурь зургаар ашиглагдах боломжтой юм.  Ялангуяа, мэдээлэл холбооны технологи, байршил тогтоох GPS, үүнтэй холбогдуулж хотын иргэдийн тав тухтай амьдралын үндэс болох ухаалаг утасны Personal GIS-ийн утсан болон утасгүй электрон газрын зургийг хийх суурь зураг болох чухал ач холбогдолтой төсөл юм. 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР