2017 он 1 сарын 23-27 ний ГХБХБГазрын мэдээ

2017-01-30

Газрын харилцааны талаар. 

            2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 27-ны өдрийн байдлаар Татварын хэлтсийн 100050000943 тоот дансанд 935474 /Есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөгийг/-ийг төвлөрүүлсэн байна.

Хугацаатай нэг албан бичгийн хариуг санхүү төрийн сангийн хэлтэст 2017 оны 01 сарын 26-ны 46 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Мөн 2017 оны газар өмчлөгчдийн ногдуулалтыг 18 сумаар гаргаж файлаар хүргүүллээ.

            2003-2008 оны хооронд гэр бүлийн хэрэгцээнд гэр бүлээрээ өмчилсөн иргэдийг гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлэх тухай тайлбар гаргаж Тайшир сумд өгсөн.

            Аймгийн Засаг даргын 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн графикчилсан төлөвлөгөөнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар өмчлөлийн хуваарийг гаргаж өгсөн.

            Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд саналаа өгсөн.

            Дэлгэр сумын Засаг даргын гаргасан өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд өмчилж авсан газрыг гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлсэн захирамжийг сканердан авч мэдээллийн сандаа оруулсан.     

            Бугат сумын газрын даамлын хуучин компьютерын хадгалсан файлыг шинэ компьютерт нь хуулж өгсөн.

            Газар эзэмшигч 3 иргэний байршлын кадастрын зураг гаргасан.

            Газар өмчлөгч 5 иргэнд байршлын кадастрын зураг гаргасан.

            Газрын нэгдмэл сангийн 2016 оны тайланг сум тус бүрээр хүлээн авч, аймгийн тайланг нэгтгэн гаргаж хуулийн хугацаанд ГХГЗЗГ-т хүргүүлсэн. Мөн сумдын Байгаль орчны төлөв байдлын тайланг БОХ 1 маягтуудаар,       Сумдын ГНС-ийн тоо бүртгэлийг хөтлөн, өөрчлөлтийг тусган хүлээн авч ГХГЗЗГ-т хүргүүлэхээд байна.

Хоёр. Барилга хот байгуулалтын чиглэлээр:

  1. Гуулин тал ХХК-ий гүйцэтгэсэн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, 2014 оны 04 сарын 08-14-ний өдрүүдэд ажилласан ажлын хэсгийн тайлан мэдээг гарган, шүүгдэгч талын өмгөөлөгч Золзаяад материалыг гарган хүргүүлэв.
  2. Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банкны засварын ажилд техникийн хяналт хийж гүйцэтгэв.
  3. Алтай хотын 4 байршилд боловсон ариун цэврийн байгууламж барих ажлын гүйцэтгэгч “Калияа” ХХК-ий төлөөлөл ирж ГХБХБГ-ын дарга мэргэжилтнүүдтэй уулзав. ГХБХБГ-ын зүгээс ажлын гүйцэтгэл, тайлан ирүүлэх  хугацаатай үүрэг өгөв.
  4. Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдийн сургалтын төлөвлөгөө гаргав.
  5. 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн календарчилсан төлөвлөгөөн дээр ажиллав.
  6. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээг жилийн эцсийн байдлаар БМ-19 маягтын дагуу гарган Барилгын хөгжлийн төвийн Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтэст osnaax_agentlag@yahoo.com цахим хаягаар хүргүүллээ.
  7. Шинэ орон сууцны борлуулалтын мэдээг гарган Барилгын хөгжлийн төвийн Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтэст osnaax_agentlag@yahoo.com цахим хаягаар хүргүүллээ.
  8. Сумдын Засаг дарга нартай байгуулах гэрээний төсөлд Барилга, хот байгуулалтын хэлтсээс санал өгөв.

Гурав. Харилцах бичиг, өргөдөл гомдлын талаар

            2017 оны 01 сарын 23-нөөс 01 сарын 27-ний хооронд нийт 8 харилцах бичиг хүлээн авч бүртгэл мэдээллийн сандаа бүртгэн холбогдох мэргэжилтэнүүдэд хүргүүлэн ажилласан. Хариутай 7 бичиг ирсэнээс 6 бичгийн хариуг хүргүүлж 1 бичгийн хугацаа нь болоогүй байна. 

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР