Алтай сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга
2019-11-22
2019 оны 11 сарын 20-21 нд Барилга хот байгуулалтын хэлтсийн хяналтын инженер Г.Бат-Эрдэнэ, Лабораторийн шинжээч Н.Ган-Эрдэнэ нар барилгын ажлын талбайд захиалагчийн техникийн хяналт хийж гүйцэтгэлээ. Алтай сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын өрөг угсралтын ажил хийгдэж байна. Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан барилгын тухай хуулийн 41.2.1 дэх заалт БНбД-н 52-02-05-н 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн барилга угсралтын ажлыг 2020 оны 4 сар хүртэл зогсоож барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг даалгавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
Санал асуулга