Бигэр сумын 100 хүүхдийн дотуур байр

2019-11-19

                 БИГЭР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

АЖЛЫН НЭР БАЙРШИЛ: 100 хүүхдийн хүчин чадал  бүхий дотуур байрны барилга угсралтын  ажил /Бигэр сум/

ЗАХИАЛАГЧ: Говь-Алтай аймгийн ЗДТГ

ГҮЙЦЭТГЭГЧ: "Ашид гэгээн өргөө" ХХК

ТӨСӨВТ ӨРТӨГ:    1,084,259,080 төгрөг

АЖЛЫН ЯВЦ:

2019 оны 11 сарын 18-19 нд Барилга хот байгуулалтын хэлтсийн хяналтын инженер Г.Бат-Эрдэнэ, Лабораторийн шинжээч Н.Ган-Эрдэнэ нар барилгын ажлын талбайд захиалагчийн техникийн хяналт хийж гүйцэтгэлээ. Бигэр сумын 100 хүүхдийн дотуур байрны барилгын 2 давхарын дам нуруун арматурийн ажил хийгдэж байлаа. Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан барилгын тухай хуулийн 41.2.1 дэх заалт БНбД-н 52-02-05-н 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн 100 хүүхдийн дотуур байрын барилгын барилга угсралтын ажлыг 2020 оны 4 сар хүртэл түр зогсоож барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг даалгавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР