МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “СОЛОНГО ХОРООЛОЛ”-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
“СОЛОНГО ХОРООЛОЛ”-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД
ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын айлчлалынхаа төгсгөлд Алтай хотод шинээр байгуулагдах “Солонго хороолол”-ын ерөнхий төлөвлөлттэй танилцлаа.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Үүний нэг нь Говь-Алтай аймаг юм. Алтай хотод дулааны цахилгаан станц баригдсанаар иргэдийн орон сууцанд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх юм. Тиймээс энэхүү шинэ хорооллыг ашиглалтад оруулахад дэмжиж ажиллах болно” гэв.
Тус хороололд энэ онд 960 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орох бөгөөд 2019 онд 320 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдахаар боллоо.
Мөн “Солонго хороолол”-ын 1788 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг барихад шаардагдах 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.