ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
2018-03-13
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар Алтай хотын инженерийн шугам, сүлжээ бүхий бүсийн "Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө"-г хэлэлцүүллээ.
Төрийн үйлчилээний зориулалтаар 5 нэгж талбарт 3.12 га газрыг, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2 нэгж талбарт 0.072 га газрыг, шатахуун түгээх станцын зориулалтаар 1 нэгж талбарт 0.3 га газрыг, нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 7 нэгж талбарт 44.26 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 17 дугаар тогтоолоор шийдвэрлэлээ.
ЖИЧ: ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРАХ БОЛ ТАТАЖ АВАХ ТОВЧ ДЭЭР ДАРНА УУ
Санал асуулга