АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2018 ОНД ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд аймгийн хэмжээнд 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг өргөн барьж хэлэлцүүллээ.
Аймгийн хэмжээнд 2018 онд 18 сум 2 тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1693 иргэнд 122.45 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 18 дугаар тогтоолоор шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2018 оны 05 сарын 01-ний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулан бүх сумд газар өмчлүүлэх үйл ажиллагааг эхлүүлж, иргэдээс өргөдөл авч эхлээд байна.
ЖИЧ:ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРАХ БОЛ ТАТАЖ АВАХ ТОВЧ ДАРНА УУ