ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА

2017-10-09

“ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ”-НИЙ   ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Аймгийн Засаг Даргын 2017 оны 09 сарын 29-ны өдрийн А/323 дугаар захирамжийн дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа явуулна.

Газрын байршил

Газрын зориулалт

Газрын хэмжээ /м2/

Дуудлага худалдааны анхны үнэ /мянган төгрөг/

0

1

2

3

4

1

Индэрт баг хуучин ханын материалын үйлдвэрийн баруун талд

Үйлдвэр

2000

16,000

2

Индэрт баг хуучин ханын материалын үйлдвэрийн баруун талд

Үйлдвэр

2000

16,000

3

Индэрт баг хуучин ханын материалын үйлдвэрийн баруун талд

Шахмал түлшний үйлдвэр

2000

16,000

4

Түмэн баг 2 дугаар цэцэрлэгийн баруун урд талд

Үйлчилгээ

204

1,632

5

Түмэн баг 2 дугаар цэцэрлэгийн баруун урд талд

Үйлчилгээ

204

1,632

 

Дуудлага худалдааг 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын 2 дугаар байр Нутгийн Удирдлагын Ордны хурлын зааланд зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуй нэгж байгууллагууд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ дугтуйнд хийн битүүмжлэн  аймгийн ГХБХБГ-ын өрөөнд байрлах бүртгэлийн хайрцагт хийнэ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Оролцогчдыг 10 сарын 26-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл бүртгэнэ.

 Бүртгүүлэхдээ ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Хаан банк 5315640096-татварын хэлтсийн тоот дансанд тушаасан баримт, санхүүгийн чадварын талаарх харилцагч банкны тодорхойлолт, дэнчингийн үнэ болох анхны үнийн 10%-ийг авч ирнэ.

Говь-Алтай аймаг Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.govi-altai.gazar.gov.mn цахим хуудас

 70483098, 90888819 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР