ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ТАЙЛАН МЭДЭЭ ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

2019-11-19

1.      Шинэчилсэн бүртгэл хийлгэх зааварчилгаа:

-        Барилгын хөгжлийн төвийн www.barilga.gov.mn цахим хуудас руу хандан мэдээллийн сан хэсэгт нэвтэрч ИТА, мэргэжилтэй ажилчдаа хичээл-1 (видео зааварчилгаа) дагуу бүртгэх. /ИТА-ын мэдээллийг бүртгэхдээ дутуу эсвэл буруу оруулсан бол бүртгэл хийгдэхгүй/

-        Цахим хэлбэрээр бүртгэсэн ИТА-ын диплом эх хувь, зөвлөх болон мэргэшсэн инженертэй бол диплом, мэргэшсэн гэрчилгээний  эх хувь, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь, мэргэжилтэй ажилчдын гэрчилгээний эх хувь, ААН-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийн хамт Барилгын хөгжлийн төв “Нэг цэг”-т ирж баталгаажуулснаар бүртгэл хүчин төгөлдөр болно.

2.      Тайлан мэдээ өгөх зааварчилгаа:

Барилгын хөгжлийн төвийн www.barilga.gov.mn цахим хуудас руу хандан мэдээллийн сан хэсэгт нэвтэрч тайлангийн бүртгэл хэсэгт хандан идэвхижсэн маягтуудыг хичээл-2 (видео зааварчилгаа) дагуу бөглөж илгээх.

   / Бөглөх маягтууд: Барилга угсралт- Маягт 6, Зураг төсөл- маягт 3, Барилгын  материал үйлдвэрлэл - маягт 1, 15, 25 , Инженер геологи-маягт 4 бусад холбогдох идэхижсэн маягтуудыг бөглөж илгээх/

-        Тайлан мэдээгээ цахимаар илгээсэн ААН, байгууллагууд Барилгын хөгжлийн төвийн “Нэг цэг”-т ирж норм, норматив боловсруулах санд мөнгө төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт эх хувиар нь авч ирж тэмдэглэгээ хийлгэж батгаажуулахыг анхаарна уу. 

-        Хөдөө орон нутгийн ААН, байгууллагууд тухайн аймгийн ГХБХБГ-аас тайлан мэдээгээ хэрхэн өгөх, www.barilga.gov.mn сайтын мэдээллийн санд нэвтрэх эрхийн талаар зааварчилгаа авч мөн норм норматив боловсруулах санд мөнгө төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эх хувиар нь авч очиж тэмдэглэгээ хийлгэж батгаажуулна. 

Жич: Цахим бус хэлбэрээр ирүүлсэн тайлан мэдээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Цахим хэлбэрээр тайлан мэдээ авах хугацаа:

Улирал

Тайлан авч эхлэх хугацаа

Тайлан авч дуусах хугацаа

1-р улирал

3-р сарын 30-ны өдрөөс

4-р сарын 20-ны өдөр

2-р улирал

6-р сарын 30-ны өдрөөс

7-р сарын 20-ны өдөр

3-р улирал

9-р сарын 30-ны өдрөөс

10-р сарын 20-ны өдөр

4-р улирал

12-р сарын 30-ны өдрөөс

1-р сарын 20-ны өдөр

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР